Үйлчилгээний нөхцөл
- НИЙТЛЭГ ҮНДЭСЛЭЛ
- Энэхүү үйлчилгээний нөхцөлөөр хэрэглэгчийг Бүгд Найрамдах Хятад Ард Улс (цаашид “БНХАУ” гэх)-ын “Taobao.com TMall.com 1688.com” худалдааны платформоос бараа бүтээгдэхүүн захиалахад “Компьютер бизнес сольюшинс” ХХК” (цаашид “үйлчилгээ үзүүлэгч” гэх)-ийн “www.small.mn” вэбсайтаар (цаашид “вэбсайт” гэх) дамжуулан зуучлах, захиалсан бараа бүтээгдэхүүнийг тээвэрлэх, хүргэхтэй холбоотой харилцааг зохицуулна.
- Энэхүү нөхцөлөөр зохицуулаагүй бусад харилцааг холбогдох хууль, тогтоомжоор зохицуулна.
- Үйлчилгээний нөхцөлд ашигласан нэр томьёог доор дурдсан утгаар ойлгоно.
Үүнд:
3.1 “Small.mn үйлчилгээ” гэж Компьютер бизнес сольюшинс” ХХК-ийн албан ёсны вэбсайт бөгөөд нөхцөлд заасан бусад харилцаа холбооны хэрэгслийн тусламжтай хэрэглэгчийн захиалсан бараа бүтээгдэхүүнийг цааш захиалахад зуучлах, хэрэглэгчийн өмнөөс худалдан авалт хийх тээвэрлэх, хүргэх цогц бүтээгдэхүүн буюу үйлчилгээг;
3.2 “Хэрэглэгч” гэж small.mn вэбсайтын үйлчилгээний нөхцөл, нөхцөлийг хүлээн зөвшөөрч, үйлчилгээ авч буй иргэн, хуулийн этгээдийг;
3.3 Нийлүүлэгч гэж Хэрэглэгчийн захиалсан бараа бүтээгдэхүүнийг нийлүүлж байгаа этгээдийг;
3.4 Гэнэтийн буюу давагдашгүй хүчин зүйл гэж гал түймэр, газар хөдлөлт, аянга цахилгаан, үер усны гамшиг зэрэг байгалийн гамшиг, нийтийг хамарсан үймээн самуун, эмх замбараагүй байдал, ажил хаялт, эсэргүүцлийн хөдөлгөөн, гоц халдварт өвчин, дайн, террорист халдлага, төрийн эрх бүхий байгууллагын шийдвэр, хорио цээр, цахилгааны саатал, тасалдал, гэмтэл, сүлжээний хэвийн ажиллагаанаас хэтэрсэн гэнэтийн огцом ачаалал, нийлүүлэгч, эсхүл зуучлах үйлчилгээнд оролцогч гуравдагч байгууллагын систем, сүлжээ, интернэт, тог цахилгааны тасалдал зэрэг урьдчилан таамаглах боломжгүй, талуудын хяналтаас гадуур бий болсон аливаа үйл явдлыг ойлгоно.
- Хэрэглэгч бүртгэл үүсгэх үед энэхүү үйлчилгээний нөхцөлтэй уншиж, танилцах ба нөхцөлийг хүлээн зөвшөөрснөөр Small.mn үйлчилгээ авах эрх үүснэ.
2. Small.mn ҮЙЛЧИЛГЭЭ
- Захиалга зуучлах үйлчилгээ
- Вэбсайт нь БНХАУ-д үйл ажиллагаа явуулдаг “Taobao.com, Tmall.com 1688.com” худалдааны платформоос хэрэглэгчийн захиалсан бараа бүтээгдэхүүнийг хэрэглэгчийн өмнөөс худалдан авах, захиалахад зуучлах үйлчилгээг үзүүлнэ.
- Зуучлах үйлчилгээ болон захиалга өгөх үйл ажиллагааг зөвхөн албан ёсны вэбсайт, и-мэйл хаяг болон “холбогдох утасны дугаараар явуулж, баталгаажуулна.
- Бараа бүтээгдэхүүн тээвэрлэх үйлчилгээ
- Үйлчилгээ үзүүлэгч нь хэрэглэгчийн захиалсан бараа бүтээгдэхүүнийг улс хооронд тээвэрлэх үйлчилгээг үзүүлнэ.
- Хот доторх болон хот хоорондын хүргэлтийн үйлчилгээ
1. Хэрэглэгчийн үйлчилгээ авах хүсэлтийн дагуу Улаанбаатар хот, хөдөө орон нутагт захиалгын барааг хүргэх үйлчилгээ үзүүлнэ.
2. Улаанбаатар хотод хүргэлтийн үйлчилгээг бүсчилсэн үнийн тарифаар гүйцэтгэнэ.
3. Орон нутгийн хүргэлтийг хот хоорондын тээврийн үйлчилгээний байгууллагуудтай хамтран гүйцэтгэнэ.
3. ҮЙЛЧИЛГЭЭНИЙ НӨХЦӨЛ
- Хэрэглэгчийн бүртгэл
- Хэрэглэгчээр бүртгүүлэхдээ веб сайтын “Нэвтрэх” хэсгээс “Бүртгүүлэх” сонголтыг сонгож өөрийн утасны дугаарыг илгээнэ. Вэбсайтаас хэрэглэгчийн албан ёсны гар утасны дугаарт баталгаажуулна. Хэрэглэгч өөрийн хувийн мэдээллийг бусдад дамжуулахгүй байж, хувийн мэдээллийн аюулгүй байдлыг хангах үүрэгтэй.
- Вэбсайтад хэрэглэгчээр бүртгүүлснээр бараа бүтээгдэхүүн, захиалах, хүслийн жагсаалт үүсгэх, өөрийн захиалгыг хянах эрх үүснэ.
- Хэрэглэгч нь вэбсайтад нэвтрэх хувийн мэдээллээ бусдад дамжуулахгүй байх үүнтэй холбоотой учирч болох аливаа эрсдэлээс сэргийлэх үүрэгтэй. Энэхүү үүргээ биелүүлээгүй буюу зохих ёсоор биелүүлээгүйн улмаас учирсан хохирлыг хэрэглэгч бүрэн хариуцна.
- Хэрэглэгч вэбсайтын талаар санал гомдол, шинэ санаа, шинэ бараа борлуулах хүсэлт, шүүмж зэргийг чөлөөтэй илэрхийлэх эрхтэй ба вэбсайт дээрх онлайн туслах, https://www.facebook.com/small.mn-д хандан мессеж илгээх, [email protected] цахим хаяг эсхүл хэрэглэгчийн тусламж хэсгээс “Санал хүсэлт илгээх” хэсгийг бөглөн илгээх боломжтой.
- Хэрэглэгч нь өөрийн мэдээллийн үнэн зөв, бодит байдалд бүрэн хариуцлага хүлээнэ.
- Вэбсайтын хэвийн ажиллагаа, түүний мэдээллийн аюулгүй байдал, мэдээллийн нууцлалыг үйлчилгээ үзүүлэгч хариуцна.
- Үйлчилгээний хугацаа
- Улс хоорондын ачаа тээвэрлэлтийн хугацаа 10-30 хоног байна.
- Нөхцөлийн 2.2.1-т заасан хугацаа нь хэрэглэгчийн захиалсан бараа бүтээгдэхүүн нийлүүлэгчээс БНХАУ-д байрлах үйлчилгээ үзүүлэгчийн агуулахад хүргэгдэн ирснээс хойш тоологдож эхэлнэ.
- Хэрэглэгчийн захиалсан бараа бүтээгдэхүүн Улаанбаатар хотод тээвэрлэгдэн ирснээр хэрэглэгч өөрийн хаягийг оруулан хүргэлт захиалах бөгөөд хүртэл захиалснаас хойш 24-72 цагийн дотор хүргэлтийн үйлчилгээ хийгдэнэ.
- Тээвэрлэлт болон хүргэлтийн үйлчилгээний хугацаа нь бүх нийтийн баяр ёслол, хил гааль, гэнэтийн буюу давагдашгүй хүчин зүйл үүссэний улмаас тодорхой болон тодорхойгүй хугацаагаар сунгагдаж болно.
- Үйлчилгээний үнэ
- Захиалгын үнийг сайтын захиалгын систем тооцоолон гаргана.
- Захиалгын үнэд барааны үнэ болон Хятад доторх хүргэлтийн үнийг оруулан тооцох бөгөөд Монголд ирсэн барааны бодит жингээс хамааран тээвэрлэлтийн үнийн дүн өөрчлөгдөж болно.
- БНХАУ-аас Монгол хүртэлх тээврийн зардал (тээврийн зардал дэлгүүр дэлгүүрээр тусдаа тооцогдох ба 1кг бараа 3000₮. Овор ихтэй ачааг метр кубээр тооцно) Монгол улсын гаалийн татвар (Монгол улсын гаалийн татварын дагуу) тооцогдоно. Хэдэн хэсэг ачаа ирсэн тус тусдаа тээврийн зардал бодогдоно.
- 1688 буюу бөөний сайтаас захиалсан бараа Хятад улс дотроо тээврийн зардалтай байдаг ба тухайн үнийн дүн захиалгын үнэд ороогүй бол захиалагчтай холбогдож харилцан тохиролцож захиалгыг баталгаажуулна.
- ЗАХИАЛГА БАТАЛГААЖИХ, ТӨЛБӨР ТӨЛӨХ НӨХЦӨЛ
1. Захиалга баталгаажих
-
- Хэрэглэгч бараа бүтээгдэхүүний үнэ, зуучлалын хөлс болон олон улсын гүйлгээний шимтгэлийг бүрэн төлснөөр захиалга баталгаажих ба худалдан авалтыг үйлчилгээ үзүүлэгч хэрэглэгчийн өмнөөс худалдан авалтыг хийнэ.
- Хэрэглэгчийн бараа бүтээгдэхүүн БНХАУ-ын аль хотоос тээвэрлэгдэхээс шалтгаалан Хятадын хот хооронд тээвэрлэлт хийгдэх бол энэхүү тээвэрлэлтийн зардал нөхцөлийн 4.1.1-т заасан нийт төлбөр дээр нэмж бодогдоно.
- Олон улсын гүйлгээний шимтгэл нь нийт захиалгын үнийн дүнгийн 3 хувь байна.
- Бараа захиалгын үнэ автоматаар Монголын үндэсний мөнгөн тэмдэгт болох төгрөгөөр бодогдох ба системээс валютыг хөрвүүлэхдээ тухайн өдрийн арилжааны банкны бэлэн бус юань /CNY/ зарах ханшаар тооцогдон хөрвүүлэгдэнэ.
- Зуучлалын хөлснөөс олон улсын гүйлгээний шимтгэл тооцохгүй болно.
- Тээврийн зардал болон хүргэлтийн үйлчилгээний хөлс төлөх нөхцөл
- Бараа бүтээгдэхүүн ирсний дараа тээврийн зардал бодогдоно. Хэдэн хэсэг ачаа ирсэн тус тусдаа тээврийн зардал бодогддог байгаа.
- Үйлчилгээ үзүүлэгчээс бараа бүтээгдэхүүн Улаанбаатар хотод ирсэн тухай мэдэгдсэнээс хойш хэрэглэгч 5 хоногийн дотор барааг хүлээж авах үүрэгтэй ба энэ хугацаанд улс хоорондын тээврийн зардлыг төлнө.
- Хүргэлтийн үйлчилгээ нь тогтсон тарифын дагуу тооцогдоно.
- Хэрэглэгч төлбөрийг зөвхөн бэлэн бус гүйлгээгээр хийх ба вэбсайтад байршуулсан үйлчилгээ үзүүлэгчийн албан ёсны дансанд шилжүүлэх байдлаар хийгдэнэ.
- ҮЙЛЧИЛГЭЭ ҮЗҮҮЛЭГЧИЙН АЧАА БАРААГ ХАДГАЛАХ БАРЬЦААЛАХ НӨХЦӨЛ
- Улаанбаатарын агуулахад ирсэн мессеж хэрэглэгчид очсоноос хойш 48 цагын дотор ачаа барааг хүлээн аваагүй эсхүл хүргэлтийн хаягаа оруулан хүргэлт захиалаагүй тохиолдолд 1 өдрийн 5000 төгрөгөөр хадгалалтын төлбөр бодогдох ба тухайн төлбөрийг төлөөгүй нөхцөлд бараа бүтээгдэхүүнийг хүргэлтэд гаргахгүй байх барьцаалах бүрэн эрхтэй.
- Хүргэлтээр ачаагаа аваагүй болон агуулахад 30 хоногоос дээш хоног хадгалуулсан тохиолдолд ачаа барааг актлах бүрэн эрхтэй.
- БАРАА БҮТЭЭГДЭХҮҮНИЙ ДОГОЛДОЛ, ТҮҮНИЙ ТАЛААР ГОМДОЛ ГАРГАХ, ШИЙДВЭРЛЭХ НӨХЦӨЛ
- Бараа бүтээгдэхүүний доголдол
- Хэрэглэгчийн захиалсан бараа бүтээгдэхүүний тоо, хэмжээний дагуу эвдрэл, гэмтэлгүй, хорогдолгүй байгааг доголдолгүй гэж үзэх ба бараа бүтээгдэхүүний чанартай холбоотой асуудлыг үйлчилгээ үзүүлэгч хариуцахгүй.
- Үйлчилгээ үзүүлэгч БНХАУ-д байрлах өөрийн агуулах дээр хэрэглэгчийн захиалгыг хүлээн авч, тоо, хэмжээ болон ил харагдах гэмтэл зэргийг шалгах ба доголдол илэрсэн тохиолдолд захиалга хийсэн дэлгүүртэй холбогдож буцаах, солиулах зэрэг арга хэмжээг авна. Тус нөхцөл байдлаас үүдэн 2.1-т заасан хугацаа тодорхойгүй хугацаагаар хойшлогдож болно.
- Доголдол хариуцах
- Үйлчилгээ үзүүлэгч тээвэрлэлтийн явцад буюу үйлчилгээ үзүүлэгчийн агуулахад хэрэглэгчийн захиалсан бараа бүтээгдэхүүнийг хүлээн авснаас хойш тогтоосон хугацаанд хэрэглэгч хүлээн авах хүртэл хугацаанд гарсан аливаа эвдрэл гэмтэл, хоргодлыг тээврийн даатгалаар дамжуулан хариуцна.
- Ачаа хэрэглэгчийн гарт очиход гадны буюу тээвэрлэлтийн гэмтэлтэй тохиолдолд 24 цагийн дотор мэдэгдэх.
- Гомдлын шаардлага гаргах хугацаа
- Хэрэглэгч ачааг хүлээн авахдаа үйлчилгээ үзүүлэгчтэй хамт түүнийг шалгаагүй, алдагдсан, дутсан ачааны болон учирсан хохирлын талаар ямар нэгэн шаардлага тээвэрлэгчид гаргаагүй бол эсрэгээр нотлогдох хүртэл ачаа хүлээн авагч ачааг захиалгад заасан байдлаар хүлээн авсанд тооцно.
- Хэрэглэгч ачааны илэрхий гэмтэл, дутагдлын талаарх шаардлагыг ачаа хүлээн авсан өдөр, харин далд дутагдалтай холбоотой шаардлагыг ачааг хүлээн авсан өдрөөс хойш 7 хоногийн дотор бичгээр эсхүл [email protected]цахим хаягаар гаргана.
- Гомдол шийдвэрлэх
- Хэрэглэгчийн гаргасан гомдлын шаардлагад үйлчилгээ үзүүлэгч ажлын 5 хоногт багтаан хариу өгөх ба талууд шаардлагатай шалгалт хийх, зайлшгүй хэрэгтэй гэж үзсэн хүчин зүйлүүдийг тогтооход бие биедээ харилцан туслах үүрэгтэй.
- БАРАА БУЦААХ, ЗАХИАЛГА ЦУЦЛАХ
1. Бараа тээвэрлэгдэхээс өмнө захиалга цуцлах нөхцөл
-
- Захиалга баталгаажсанаас хойш аль ч нөхцөлд буцаалт хийгдэхгүй
- Захиалгын бараа бүтээгдэхүүн дууссан тохиолдолд хэрэглэгчид эргэн мэдэгдэх ба хэрэглэгч захиалгыг өөр бүтээгдэхүүнээр солих эсвэл тухайн барааны захиалгыг цуцалж болно.
- Захиалга цуцалсан тохиолдолд дууссан бараа бүтээгдэхүүний үнийг хасан захиалгын нийт үнэ бодогдоно.
- Тухайн нөхцөлд дууссан боловч тодорхой хугацааны дараа тухайн бараа онлайн дэлгүүрт ирэхийг мэдэгдсэн тохиолдолд худалдан авалтыг үргэлжлүүлэх эсэхийг хэрэглэгчийн хүсэлтээр шийдвэрлэнэ.
- Хэрэглэгч Монгол Улсын холбогдох хууль, тогтоомж, дүрэм, журам, жагсаалтад заасанчлан хилээр нэвтрүүлэхийг хориглосон, хязгаарласан бараа /эм, эмийн гаралтай нэмэлт бүтээгдэхүүн, хүнсний бүтээгдэхүүн, мэсийн бүтээгдэхүүн, галт зэвсгийн эд анги, шатаж дэлбэрэх аюултай бодис, мөрийтэй тоглоомын эд зүйлс, тоглоомын зориулалттай хуурамч мөнгөн дэвсгэртүүд, түргэн муудах хүнсний бүтээгдэхүүн, ургамал, амьтан/-г захиалсан тохиолдолд захиалгыг шууд цуцлах ба нийт төлбөрөөс үйлчилгээний хөлс, гүйлгээний шимтгэлийг суутгаж буцаан олгох тул захиалга хийхээс өмнө хориотой бараа эсэхийг сайтад шалгах үүрэгтэй.
- Буруу захиалга өгсөн тохиолдолд нэн даруй (976) 6042-5555 дугаар, Small фейсбүүк чат болон [email protected] мэйл хаягаар холбогдон захиалгаа цуцална. Энэ тохиолдолд нийт төлбөрөөс үйлчилгээний хөлс, гүйлгээний шимтгэлийг суутгаж, буцаан олгоно.
2. Ирсэн барааг буцаах
-
- БНХАУ дахь дэлгүүр, нийлүүлэгчийн бараа буцаах хугацаа, журамд нийцүүлэн хэрэглэгчийн хүсэлтээр Монгол улсад ирсэн бараа үйлдвэрлэлийн доголдолтой (размер, өнгө буруу, ажиллахгүй, хадгалалтын хугацаа дууссан, тээвэрлэлтийн явцад гэмтсэн,) ирсэн тохиолдолд бүтээгдэхүүнийг буцааж болох ба бараа бүтээгдэхүүнийг БНХАУ дахь дэлгүүр, нийлүүлэгчид хүрэх хугацаа нь тухайн дэлгүүрийн бараа буцаах журамд заагдсан хугацаанд багтсан байна.
- Бараа бүтээгдэхүүнийг буцаахтай холбогдон гарах тээвэрлэлт, торгууль, татвар зэрэг зардлыг хэрэглэгч хариуцна.
- Буцаагдсан бараанд ногдох тээвэрлэлт, үйлчилгээний хөлс, бусад зардал нь буцаан олгогдохгүй ба барааны үндсэн үнээс нийлүүлэгч талаас нэхэмжилж болох зардлыг хассан дүнгээр барааны төлбөрийг буцаан олгоно.
- Нийлүүлэгчийн буруугаас бараа бүтээгдэхүүн доголдолтой ирсэн тохиолдолд үйлдвэрлэгч, нийлүүлэгч хүртэл гарах тээврийн зардлыг байгууллагын зүгээс нийлүүлэгчээр гаргуулах талаар харилцан зөвшилцөх ба зөвшилцөлд хүрч чадаагүй тохиолдолд хэрэглэгч хариуцна.
- Хэрэглэгчийн захиалсан барааг үйлчилгээ үзүүлэгч буруу захиалж өөр бараа бүтээгдэхүүн ирсэн тохиолдолд буцаалт хийхэд гарах бүх зардлыг үйлчилгээ үзүүлэгч хариуцна.
- Бараа буцаалт нь бүх нийтийн баяр ёслол, хил гааль, гэнэтийн давагдашгүй хүчин зүйлс үүссэний улмаас тодорхой болон тодорхойгүй хугацаагаар сунгагдах эсхүл буцаах боломжгүй болж болно.
- Захиалсан бараа нь тээврийн гэмтлээс болон буцаалт хийвэл буцаалтын төлбөрөө авах үед сайт ашигласан үйлчилгээний хөлс болон олон улсын гүйлгээний шимтгэл хасагдаж зөвхөн захиалсан барааны үнийн дүнгийн буцаалт хийгдэнэ.
- СОНОРДУУЛГА /МЭДЭЭЛЭЛ ХҮРГҮҮЛЭХ АРГА ЗАМ/
- Захиалгатай холбоотой аливаа мэдээллийг хэрэглэгчийн вэбсайтад бүртгэлтэй утасны дугаар, и-мэйл хаяг, вэбсайтаар дамжуулан хүргүүлэх ба мэдээлэл илгээснээр түүнийг мэдэгдсэнд тооцно.
- Вэбсайтаас илгээсэн мэдээллийг хэрэглэгч аваагүй тохиолдолд гарах үр дагаврыг үйлчилгээ үзүүлэгч хариуцахгүй.
- Хэрэглэгч бүртгэлтэй мэдээлэл хүлээн авах и-мэйл хаяг, утасны дугаар зэрэг хувийн мэдээлэлд өөрчлөлт орсон тохиолдолд түүнийг вэбсайт дахь хэрэглэгчийн хянах хэсгээс тухай бүр өөрчлөх, засах үүрэгтэй.
- ХОРИГЛОХ ЗААЛТ
- Хэрэглэгч нь Монгол улсын Хилийн тухай, Гаалийн тухай, Шуудангийн тухай, Эм, эмнэлгийн хэрэгслийн тухай хууль, Монгол улсын хилээр оруулахыг хориглосон барааны кодолсон жагсаалт болон бусад холбогдох хууль тогтоомж, дүрэм, журмуудад заасан хилээр нэвтрүүлэхийг хориглосон бараа бүтээгдэхүүн захиалахыг хориглоно.
- БНХАУ-ын хууль тогтоомж, дүрэм, журамд хилээр гаргахыг хориглосон бараа бүтээгдэхүүн нэгэн адил хамаарна.
- ХАРИУЦЛАГА
- Хэрэглэгчийн сонгосон захиалгын бараа бүтээгдэхүүнийг үйлчилгээ үзүүлэгч үйлдвэрлэдэггүй, нийлүүлдэггүй тул тэдгээрийн чанар, бусад үзүүлэлтүүдтэй холбоотой асуудалд үйлчилгээ үзүүлэгч хариуцлага хүлээхгүй.
- Бараа бүтээгдэхүүний сонголт, чанартай холбоотой асуудлыг хэрэглэгч бүрэн хариуцна.
- Энэхүү үйлчилгээний нөхцөлд заасан үүргээ биелүүлээгүй буюу зохих ёсоор биелүүлээгүйгээс үүдэн гарах аливаа хохирлыг гэм буруутай тал бүрэн хариуцна.